тоглоом
bidnii yarij zanshsanaar /hugarhai/ geh guuren deer yag iimerhuu yum bolsiimaa. avargiin neriig helehee boliyo. genet l ter huneer ingeed togolchihson yum da. 2 jiliin omno bhaa.
Аварга замын голоор алхана. Салхилж яваа бололтой. Ард нь эвдэрхий гүүр. 25 эсвэл 18, 19-тэй ч байж болох нэг охин аваргыг гүйцэж ирээд :
- Сайн байна уу?
- Сайн, сайн байна уу? Мэндлэж сурсан нь илт. Аварга охинтой, утсаар ярингаа ингэж мэндэлчихээд л урагшлав. Охин хоцорлоо. Өөрөөсөө илүү хүн бүртэй бид дотносох хүсэлтэй байдаг. Үүнийг тэд л мэдэрдэг биз.
Хэсэг хугацаа өнгөрсөн боловч охин аваргын яг ард нь явсаар л. Аваргад эвгүй санагдаж эхлэв. Нэг хурдан, нэг удаан, баруун, дараа нь зүүн тийшээ.
Гэнэт охин түс хийтэл инээд алдаад :
- Би таны шалдан байхыг харсан гэлээ. Аварга гэнэт сонсогдсон энэ инээднээс бага зэрэг цочисхийснээ:
-Аан..?
Инээдээ барьж ядан жуумганах охин:
-Би таны шалдан биеийг харсан гэж дахин хэлээд учиргүй хөхрөв.
Аварга гайхлаа. Юу...? хэзээ харсан юм бол оо...? харсан бол цонхоор л харсан байх. Хөшиг нээлттэй байсан юм байх даа. Үгүй ингэхэд би хэзээ гэртээ шалдан байсан гэж? гэх зэргээр түрхэн зуур бөөн бөөн бодлууд нисэж ирээд мөргөлдөж эхлэв. Тэгээд охины зүг хараад ахиад л:
-Аан...? / цэвэрхэн л хувцастай юм байна лав тэнэмэл биш /
- Санахгүй байна гэж үү? саяхан шав шалдан, үгүй ээ зөвхөн улаан хүрэн цээживч бас нарийн ацнаас өөр хувцасгүй нэг шалдан ахтай зууралдчихаад байсан биз дээ?
Аварга бүр гайхаж орхив. Олны танил байх хэцүү л дээ. Алхам бүрээ хянана. Үргэлж бусдын харцанд манаатай. Хүмүүс аваргаас янз бүрийн л юм асуудаг ч энэ охин шиг өөрийг нь хэлэх үггүй болгож байсан удаагүй. Үгүй ээ, нэг тиймэрхүү явдал болсон юм байна.
Тэрээр аварга болоод удаагүй бас залуу ч байсан. Хэдэн нөхөдтэйгөө тэр үедээ л хамгийн тансагт тооцогдох томоохон зочид буудлын дээд давхрын цэнгээний газар шар айраг шимээд сууж байлаа. Хүмүүс өөрийнхөө хүндэлдэг аваргатай нэг орчинд байгаадаа баярлан олзуурхаж найрсгаар мэндлэцгээн мутрыг нь халуун дулаан үгсийн хамт хүртэж байцгаав. Аварга ч нэг их цааргалсангүй. Дуртай байсан. Гэтэл 30 орчим насны цэвэрхэн залуу ойртож ирээд амьсгаадан, аваргын чихэнд:
-Та надад туслаач. Гараад уулзаатахъя тэгэх үү?
Гайхсан аварга залуу руу нэг харснаа согтуу нь ч гайгүй л юм шиг байна. туслаач гэхийг бодоход хүнтэй зодолдуулах гээд байгаа юм болов уу? гэж бодсноо:
-Юу гэнэ ээ? Аан.. энд хэлчих хэлчих гэхэд залуу, уг нь энд хэлмээргүй л байна, гээд эргэн тойрноо нухацтай хараад
-за яах вэ гэснээ ахиад л чихэнд нь:
-Би бүх мөнгийг нь төлчихсөн. Ёстой нэг өөлөх юмгүй сайхан амьтан байгаа. Би гаднаас нь түгжчихээд ирлээ. Тэгсэн тэр, таныг өрөөндөө авчираад хамт дээд тал нь хагас цаг суух юм бол надад бүх үйлчилгээг үзүүлнэ гээд байх юм. Гэхдээ мэдээж таны дараа шүү дээ. Намайг чадахгүй гэж басаад байгаа юмаа. Та тусал л даа. Танд ч гэсэн сайхан байх болно доо. Эр улс юуг нь нуух вэ дээ гээд мөрөн дээр нь алгадав. Тэгснээ чихэнд нь бүр ойртож:
-Дэлхийн хамгийн царайлаг ард түмний нэг шүү гэж хэлээд нүдээ жартайлгалаа. Аварга шууд ойлгосонгүй тул тоглоод байгаа юм болов уу гэж бодов. Гэтэл залууд огтхон ч тийм шинж алга. Хэсэгхэн зуур алмайрсан аварга гэнэт:
- Өө үгүй, үгүй. Уучлаарай, хөгшин нь одоо явлаа гээд шууд л гараад явж билээ. Харин дараа нь / дэлхийн хамгийн царайлаг сайхан ард түмэн бол орос биз дээ / гэж бодсон юм.
Гэнэт аваргын тохойноос зөөлөн татах нь мэдрэгдэв. Энэ удаа охин их төв царайтай болсон байлаа.
-Аварга аа, гэхдээ таны шалдан байхыг ганцхан би ч харсан юм биш л дээ.Тэнд байсан бүх л хүн харсан. Тэгээд ч таны ойр хавийнхан бүгдээрээ л тийм байсан юм чинь та санаа зовох хэргэгүй дээ. Зүгээр л..., би анх удаа тийм олон шалдан эрэгтэй хүмүүсийг харсан болоод л...
Огт тоглосон шинжгүй яриад байгаа охиныг аварга галзуу юм болов уу гэж бодов. Тэгээд хурдхан салахын түүс болж ямар ч шаардлагагүй хэрнээ гэрлүүгээ залгалаа.
-Байна уу? Аан аав нь байна.
-Яасан та юмаа мартчихсан юм уу?
-Үгүй ээ, ээж нь байна уу?
-Юу гэнэ ээ, ээж Хөвсөл яваад бараг сар болж байна шүү дээ. Та чинь...
Дийд дийд дийд
Ахиад л тохойноос. Ямар хэцүү, ядаргаатай юм бэ? Яах гээд байгаа юм бол оо? гэж бодоод аварга ахиад юу ярих бол гэхээс яс нь хавтайж байв.
-Би танд төвөг удсан бол уучлаарай. Зүгээр л танд туслах гэсэн юм гэснээ арай хөгжилтэйгөөр:
-Уг нь нь та тэр цээживч ац хоёртоо тохируулаад өнгө дагуу углааш өмсчихвөл илүү сонин бас хамгийн моодны аварга болно доо.
-Ээ бурхан минь. Хөөрхий өвчтэй юм байна гэж бат итгэсэн аварга хажууд нь дөнгөж тормоз дарсан машиныхаа хаалгыг шувт татан тас хийтэл хаав.
Жолооч нь гайхжээ.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
Та http://taavar.blog.banjig.net/ блогт 5 хором саатаад Моби-гийн нэгж хожих боломжтой.
бичлэг
