. Эмээ
Нэг юм бичмээр байна. Харин юу вэ? Мэдэхгүй ээ. Би хоосорчихсон юм болов уу? Гэхдээ ойлгож байна аа.
Тэгэхээр чухамдаа би бол хоосон хөгийн амьтан. Ямар нэг юмнаас хуулахыг хүсээд байгаа юм бол бичээд яах юм бэ?
Хэдий болтол ийм түгжигдмэл, уйтгартай, нэгэн хэвийн амьдрал намайг бүрхэх бол? Ийм амьдралд хүн нэг бол бясалгасаар их гэгээрнэ эсвэл бүр доройтож унтарна. Тэгвэл би яаж байна вэ? Энэ үед намайг ганц баясгадаг нь ном
Нэг юм орж ирлээ. Эмээ.
Цагаан саарал өнгөтэй цоо шинэ бенз Туул голын эргээр давхина. Бараг 70 км/цаг. Гэнэт хүчтэй тормоз. Ямар залуу гарч ирэх бол?
- Чинээлэг айлын 18-20 насны дэнжин хөвгүүн.
- Өөрийн гэсэн ажил төрөлтэй ажил хэрэгч байрын зальтай залуу
- Саяхан танилцсан тэнэгхэн царайлаг охиноо хажуудаа суулгаж түүндээ баярхаж яваа онгироо залуу
- Ихийг бүтээгч эр
- Баян авгай
Хэ хэ аль нь ч биш. Ихээр бодоход л 65-70 орчим насны эмгэн, 10-д насны жаалхүү.
Эмгэн машин дотроо оймс гутлаа тайлж байгаа харагдана. Нимгэн майк, богино өмдтэй хөл нүцгэн эмээ.
Хүү түрүүлж гүйсээр замын цаадах том том чулуутай эгц уулын хормойд зогсов. Эмээ шууд хойноос нь алхлаа. Нэг харсан эмээ хүү 2 нөгөө эгц уул өөд авирч байх нь тэр. Ээ, хөгшин хүн уначих вий дээ. Тэр айхтар эгц газар руу яах гэж мацаад байгаа юм бол оо? Хөөх нөгөө эмээ чинь гутлаа өмсөөгүй хөл нүцгэн хэвээрээ байна ш дээ.
Мацаад л мацаад л...
Эмээ түрүүнд нь. Хүүд их л залхуутай бас хэцүү байгаа бололтой.
Эмээ эргэж хараад хүүрүү даллав. Хүү дуртай дургүй мөлхөнө. Эмээ ганцаараа цааш мацлаа. Бэлээс харж байгаа надад эмээ 90% эгц өөд мацаад байх шиг л аймшигтай санагдана. Ядаж хөл нүцгэн бас хөгшин.
Эмээ буцаад бууж явна. Хөл доороос нь уулын хатуу чулуу, шороо өвс гээд нухаж өвтгөх юм мундахгүй. Эсвэл эмээ хөл нүцгэн явсаар байгаад ул нь ширэм болчихсон юм болов уу? Бас гулгах гээд хэцүү байдаггүй л юм байх даа. Одоо бодоход мацахаасаа уруудах нь хувь илүү хэцүү байдаг юм байна. Ий уначих вий дээ.
Ээ, тэр хөл алдаад...
Дээрээс өнхрөөд эсвэл гулгаад ороод ирвэл би яаж ч чадахгүй дээ. Газар хорогдох тусам айдас түгшүүр нэмэгдэнэ. Гэвч эмээгийн өмнөөс би л хий дэмий зовоод байх шиг. Эмээ бол дажгүй.
Бүр хормойд нь явна. Хамгийн сүүлийн том чулуун дээрээс эмээ хүүгээрээ түшүүлж байгаад үсрээд буучихлаа. Хэлэх ч үг алга. Манай эмээ бол халтирч унана гээд өвөл ганцаараа орцны үүдэнд гарч суухаасаа ч айдаг. Гэтэл энэ эмээ тэс өөр юмаа. Одоо машинруугаа хурдан хурдан алхалж явна.
Цагаан саарал өнгөтэй сүүлийн үеийн бенз.
2005 on
бичлэг
